Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” хайгуулын ажилд 1 сая долларын “хөрөнгө босгоно”

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани энэ сарын 15-нд хувьцааны хаалттай арилжаа хийж, 350 мянган долларын хөрөнгө босгохоор болсноо зарласан. Энэ хүрээнд тус компанийн “хуучин” түнш Teck Resources компани “Эрдэнэ Ресурс”-ын хоёр сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 17.5 центээр үнэлэн худалдан авчээ. Ингэснээр Teck-ийн хувьд “Эрдэнэ”-ийн 14.2 хувийг эзэмшихээр болж буй юм. Тодруулбал, “Эрдэнэ Ресурс”-ын 9 сая энгийн хувьцааны дээр нэг сая уоррантыг “Teck Resources эзэмшиж буй ажээ. Хувьцааны хаалттай арилжаанаас олсон энэхүү хөрөнгийг “Эрдэнэ Ресурс” Баянхонгор аймаг дахь Хөвийн хар зэс, мөнгөний төсөл болон Монгол дахь бусад төсөлдөө зарцуулах юм байна.

“Эрдэнэ Ресурс” мөн ирэх сарын эхээр хайгуулын ажилд нэмж 650 мянган долларын хөрөнгө босгохоор төлөвлөж буйгаа өчигдөр мэдээлжээ. Уг хөрөнгийг тус компани 4 сая ширхэг хувьцааны багцыг нэг бүрийг нь 16 центээр үнэлэн хаалттай арилжаагаар олохоор төлөвлөжээ. Хувьцааны багцад мөн тус компанийн нэгж хувьцааг хоёр жилийн хугацаанд 24 центээр худалдаж авах эрх бүхий уоррант багтаж буй юм. Уг хөрөнгийг тус компани “Алтан нар” алт, мөнгөний төслийн хайгуулын ажилд хэрэглэх юм байна.

Өчигдрийн байдлаар Торонтогийн бирж дээр “Эрдэнэ Ресурс”-ын хувьцааны үнэлгээ 17 цент байсан бол өнөөдөр 8.33 хувиар өсч, 19.5 канад цент болоод байна.



Б.Төгс