Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмөр замыг Монголоор дайруулах саналыг Медведев дэмжжээ

ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци нь /ТЭПК/ Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд ордоос БАМ хүртэлх нийт 410 км төмөр замыг шинээр барих тендерийг өнгөрсөн сард зарласан билээ. Энэхүү шалгаруулалтын дүнгээр “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын ажлыг “СГК-трансстройЯмал” компани 144,3 тэрбум рублиэр гүйцэтгэхээр болсон байна. Төмөр зам барих ажлыг ирэх 6 дугаар сард эхлүүлж, 2018 оны 1 дүгээр улиралд дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ чиглэлийн төмөр замаар Тувагийн Улуг-Хемскийн нүүрсний сав газарт олборлолт явуулж буй Оросын Evraz group, Хятадын төрийн өмчит China coal, Северсталь компаниудын нүүрсний тээвэрлэлтийг давхар хийх аж.

“Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг үргэлжлүүлэн Монгол улсын газар нутгаар дайруулан БНХАУ-тай холбох талаар ОХУ-ын Батлан хамгаалах сайд С.К Шойгу Төрийн ДУМ-ын хуралдаан дээр санал дэвшүүлсэн юм. Ерөнхий сайд Д.А Медведев төмөр замын энэ чиглэл маш чухал болохыг онцлон тэмдэглэж, саналыг дэмжиж буйгаа мэдэгджээ.

Сибирийн бүс нутгаас Монголоор дамжин өнгөрч Хятадтай холбогдох төмөр замын төсөлтэй холбоотой тодорхой алхамууд оны сүүлчээр хийгдэх төлөвтэй байгаа тухай Төрийн ДУМ-ын гишүүн В.Е Зубарев мэдэгдсэн байна. Тэрээр “Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг даган дэд бүтэц, тэр дундаа төмөр замтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болсон. Орос энэ бүхнийг анхаарахгүй байж болохгүй. Хөрш орны энэ таатай байдлыг ашиглан Азийн шинэ зах зээлүүдэд гарах боломж нээгдэх юм” хэмээжээ.

Э.Од             

  • Зочин (103.26.194.8)
    CHINGGIS INTERNATIONAL GROUP
    2014 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    orosuudiin erh ashigiin toloo zutgeed bgaa toriin tusheediig yahve tamin ee
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    orosuudiin erh ashigiin toloo zutgeed bgaa toriin tusheediig yahve tamin ee
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.112.187)
    zailaa
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (141.219.223.222)
    Bid ch gesen oros hyatadiin gazar nutgaar dairuulj udii tudii jil teever hiij l irsen shd odoo hugjil yarih tsag bolson aliin bolgon geopolitik yarij uhrahavdee
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.232.227.243)
    Орос Хятадыг үзэн ядсан хүн алгаа Шатахууны хувьд Оросоос бүрэн хамааралтай гээд өөрсдөө нүүрсээ яаж зарах вэ гэж байж Оросын нүүрсийг нутгаараа дамжуулаад Хятадад хүргээд сууж байвал тэнэг гэхэд багадна даа
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • hoy (103.9.89.82)
    Яагаад орос хятад улсыг ингэж үзэн яддаг юм Энэ 2 хөрш нийлээд Монголыг чанагалвал бид сарын буцаад 100 жилээр хойш ухрана Цахилгаангүй хамаг тэрэг гар утас интернет нь зогсоод буцаад гэртээ ороод морь тэмэгээ унаад явах болно Юуны үүлийн чөлөөний нар дуусхав Бид Оросоос хамаг шатахуунаа авч байгаа биз дээ
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.232.227.243)
    Үндэсний дайсан Баттулгыг унагаачих хүн энэ төрд олдохгүй л юм байх даа Ёо юу ч гэхэв дээ Оросуудад дахиад л тархиа базууллаа Хорин жилийн үүлэн чөлөөний нар дууслаа
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • путин (182.160.33.89)
    нөхөдүүд ингэж ярихгүй шүү
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • irgen (169.132.18.1)
    Tegeed manaihaas asuuhguigeer manai uls deeguur tumur zam tavih tuhai yarij bga yum uu
    2014 оны 04 сарын 24 | Хариулах