Англи-Австралийн хамтарсан уул уурхайн “BHP Billiton” компани төмрийн хүдрийн Жимблебар уурхайг энэ сарын 23-нд албан ёсоор нээгээд байна. Уурхайн нээлтэд тус компанийн Төмрийн хүдрийн бизнес хариуцсан Ерөнхийлөгч Жимми Уилсон болон төслийн хамтарсан хөрөнгө оруулагч “Иточу”, “Мицуи” компанийн төлөөлөгчид оролцжээ.
“BHP Billiton” компани тус уурхайн төсөлд 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан аж. Өнгөрсөн оны 3 дугаар улиралд Жимблебар уурхайгаас анхны хүдрийг олборлосон байна. Жилд 35-55 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай энэхүү уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны 6 дугаар сард бүрэн дуусахаар төлөвлөжээ. Жимблебар уурхайн төслийн нийт хөрөнгө оруулалт 6,3 тэрбум ам.доллар юм.
Э.Од