Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

Монголд шинээр хөрөнгө оруулах боломж, эрсдлийг хэлэлцэнэ

Лондон хотноо  энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 2-нд “Mongolia Investment Summit-2014 хөрөнгө оруулалтын чуулган  гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл зэрэг эдийн засгийн чухал салбарт гадаадын  шинэ хөрөнгө оруулалтыг татах  боломж, эрсдлийн талаар хэлэлцэх ажээ.

Тус чуулганд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид зэрэг төр засгийн төлөөллөөс гадна “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, Ньюком”, “Монголын бизнес зөвлөл” зэрэг хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагын удирдлагууд оролцох юм байна.

 Mongolia Investment Summit-2014” чуулганаар энэ оны нэгдүгээр сард баталсан Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг сурталчлан таниулах,  мөдхөн УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн  шинэчилсэн найруулга болон хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүйн шинэтгэлүүдийн талаар  нээлттэй хэлэлцэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотгосон.

 

Г.Идэр