Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“En+” групп нүүрсний шинэ төсөл хэрэгжүүлнэ

Оросын “En+” групп Бүгд найрамдах Хакаси улсын Бейскийн нүүрсний орд газрыг ашиглах лицензийг 165 сая рублиэр худалдан авсан байна. Тус компани 170 сая тонн нүүрсний нөөцтэй орд газарт олборлолт явуулах төслийг ирэх 3 жилд боловсруулах бөгөөд 2018-2019 онд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Уурхайгаас ил аргаар жилд 4 сая тонн нүүрс олборлох юм.

11 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардагдах энэхүү төслийн хүрээнд нүүрсээ зах зээлд нийлүүлэх зорилгоор авто болон төмөр зам шинээр барих аж. Нүүрсээ Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. 

Э.Од