Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

POSCO, Baosteel компаниуд Элга ордод хувь эзэмшинэ

Оросын уул уурхайн магнат “Мечел” компани Якут дахь өөрийн эзэмшлийн коксжих нүүрсний Элга ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад худалдах асуудал бараг 2 жилийн хугацаанд яригдаж байгаа билээ. Өнгөрсөн  хугацаанд Оросын тал ямар компаниудтай яриа хэлэлцээр хийж байгаа нь нууцлагдаж байсан юм.

 “Мечел” компанийн Ерөнхий захирал Игорь Зюзин Өмнөд Солонгосын POSCO болон БНХАУ-ын “Baosteel” компаниудтай хэлэлцээр хийж байгаа тухай Оросын компанийн ойрын эх сурвалжаас мэдээлжээ. Энэхүү хэлэлцээрт POSCO компани Японы “Japan Banк for International Cooperation” банктай хамтарч магадгүй байна.

Орос-Хятадын танхимын хариуцлагатай нарийн бичгийн дарга Сергей Санакоевын мэдээлж буйгаар “Мечел болон “Baosteel” компаниудын хэлэлцээр хагас жилийн хугацаанд үргэлжилж байгаа аж. Хятадын тал Элга төслийн 26-50%-ийг эзэмшихээс гадна төслийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, далайн Ванино боомтын хүчин чадлыг жилд 3 сая тн болгон өргөжүүлэх ажлууд дээр хамтрах сонирхолтой байгаа гэнэ.

Оросын “Мечел” компанийн хувьд өрөө дарж, төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Элга төслийн тодорхой хувийг худалдахаар болсон юм. 2013 оны байдлаар компанийн нийт өр 9,6 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Э.Од