Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГШХО 16.8%-иар өсөв

Монголбанкны мэдээллээр Төлбөрийн тэнцлийн 2014 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 542.6 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд оржээ. Энэ нь өмнөх улирал буюу 2013 оны 4 дүгээр улирлаас 16.8%-иар өссөн боловч 2013 оны 1 дүгээр улирлаас 35.8%-иар буурсан үзүүлэлт аж.

Мөн Монголбанк 2013 оны Төлбөрийн тэнцлийн жилийн эцсийн гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд нийт 2 тэрбум 139 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад орсон байна. ГШХО 2012 онтой харьцуулахад 51.9%-иар буурчээ. 2011 онд 4 тэрбум 714 сая, 2012 онд 4 тэрбум 451 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан юм.



С.Болд-Эрдэнэ