Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын гангийн үйлдвэрлэл 2.7%-иар өсөв

Хятад улс  энэ оны эхний 4 сард нийт 271.8 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын Үндэсний статистикийн газраас өчигдөр мэдээлжээ. Хятадын гангийн үйлдвэрлэлийн том бүс нутаг Хэбэй мужийн гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4%-иар буурсан нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.

Хэбэй муж эхний 4 сард 66.59 сая тонн ган үйлдвэрлэж, Хятадын гангийн үйлдвэрлэлийн 23.5%-ийг бүрдүүлжээ. Зөвхөн 4 дүгээр сард  16.18 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.1%-иар буурсан үзүүлэлт юм. Хэбэйн дараа Жянсү муж эхний 4 сард 31.43 сая тонн ган үйлдвэрлэж, Хятадын гангийн үйлдвэрлэлийн 11.5%-ийг эзэлжээ. Тус мужийн үйлдвэрлэл 8.7%-иар өссөн байна.

Хэбэй мужийн ДНБ энэ оны эхний улиралд 4.2%-иар өсчээ. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 9.1%, 4 дүгээр улиралд 8.2%-иар өсч байсантай харьцуулахад энэ оны эхний улирлын ДНБ-ий өсөлт буурсан байна.



С.Болд-Эрдэнэ