Орос улс 2018 оноос эхлэн жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд Хятадад нийлүүлэх гэрээ үзэглээд байгаа билээ. “Газпром”, CNPC компаниудын байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөр болгон Оросын тал 25 тэрбум ам.доллар авахаар болсон байна. Гэрээний нийт үнэ 400 тэрбум гаруй ам.доллар бөгөөд бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг хоёр тал албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Шинжээчдийн таамаглаж буйгаар 1000 шоо метр байгалийн хийг 350-390 ам.доллараар нийлүүлэх гэнэ. Харин “Газпром” компанийн Орлогч захирал Александр Медведев “Хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнийн хувьд 1000 шоо метр байгалийн хийг 350 ам.доллараас дээш байхаар тохиролцсон гэж ойлгож болно” гэжээ.
ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович Санкт-Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдэхдээ “Газпром”, CNPC компаниудын 30 жилийн хугацааны гэрээний дагуу Хятадад нийлүүлэх байгалий хий олборлох компаниудыг нөөц ашигласны татварыг тэглэх болсон байна.
Э.Од