Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Н.Алгаа МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ

20 жилийн ойтойгоо энэ жил золгосон  Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн /МУУҮА/-ийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт боллоо. Уг чуулганаар МУУҮА-ийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, 70 гаруй гишүүдийн саналаар тус ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгааг Ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Харин МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлаар гишүүнчлэл хариуцсан менежер Б.Энхболдыг   сонгожээ.
Санал хураалт явуулахын өмнө Ерөнхийлөгч Д.Дамба уг албыг хүлээн авснаас хойш МУУҮА болон уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнасан байна. Д.Дамба нь 2010 оноос тус ассоциацийн Ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн юм.
                                                                                                            

Г.Идэрхангай   
  • Зочин (103.26.193.16)
    ene nuhur odoo bolio huuguud baihad l baigaad baih yum
    2014 оны 05 сарын 31 | Хариулах