Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь  “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай байв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзсан бол гишүүн Ж.Батсуурь “Стратегийн орд гэдэг талаасаа тийм том орд биш. Хэрэв төр хувь эзэмших бол НӨАТ, гаалийн татвараас чөлөөлье гэх байдлаар асуудал гарч ирэхийг үгүйсэхгүй. Төрд боломж байдаг бол үүнээс өөр зүйлд хөрөнгө оруулъя. Төр хувь эзэмших нэрээр шахааны бизнес явдаг” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод тусгасан зарчмаа дагая. УИХ-ын 27 дугаар тогтоолыг өөрчлөх цаг болсон. Ашигт малтмалын өмчлөлийн тухай ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй байна. Нэг ордыг ингэж онцгойлон хэлэлцэх нь буруу жишиг тогтооход хүргэнэ”  хэмээн сануулав.

Ингээд тогтоолын төслийг  гишүүдийн 69,6%-ийн саналаар УИХ-ын анхны хэлэлцүүлэгт оруулахаар  болж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Г.Идэрхангай