Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

АМГ-ын дарга Г.Алтансүхийг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг 2012 оны 5 дугаар сард Ашигт малтмалын газрын даргаар томилж байсан бөгөөд ийн хоёр жил ажиллаад чөлөөлөгдөж байна.

Г.Алтансүх нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Удирдлагын академи төгссөн.Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Ашигт малтмалын газрын даргаар томилогдсон юм.

УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, 6 жил зогсоогоод байсан ашигт малтмалын хайгуулын лицензийг дахин олгохоор төлөвлөж байгаа энэ үед Ашигт малтмалын газрын даргыгийнхүү сольж байна.


С.Болд