Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Рио Тинто” Clermont ордын 50,1%-ийг худалдлаа

“Рио Тинто” компани нь Австрали дахь эрчим хүчний нүүрсний “Clermont” ордын 50,1%-ийг 1 тэрбум ам.доллараар худалджээ. “Clermont” ордын энэ хувийг Англи-Швейцарийн “Glencore” болон Японы “Сүмитомо” хамтарсан “GS Coal Pty” компани худалдан авсан байна.

Санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зорилгоор энэхүү наймаа хийгдсэн бөгөөд Австралийн нүүрсний салбарт урт удаан хугацааны бизнес эрхлэх сонирхолтой хэвээр байгаагаа “Рио Тинто” компанийн зүгээс мэдэгджээ.

Өнөөгийн байдлаар Куйнсленд болоод Шинэ Өмнөд Уэльс муж дахь “Рио Тинто” компанийн нүүрсний уурхай 5000 гаруй ажилчинтай. Өнгөрсөн жил “Kestrel” уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэхэд  2 тэрбум ам.доллар зарцуулсан юм. Одоогоор “Hail Creek” уурхайг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг хэлэлцэж байгаа аж.

“Рио Тинто” компани нь 2013 онд 209 сая тонн төмрийн хүдэр, 6 тонн алт, 8.2 сая тонн кокс болон 23 сая тонн эрчим хүчний нүүрс олборлож, 3.55 сая тонн хөнгөн цагаан, 300.000 тонн зэс үйлдвэрлэсэн байна.

Э.Од