Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос, Хятад хий нийлүүлэх шинэ маршрутыг хэлэлцэнэ

БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин тус улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Газпром”, CNPC компаниуд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу Оросын тал “дорнод” маршрутаар Хятадад бүтээгдэхүүн нийлүүлэх юм.

“Сибирийн хүч” хоолойгоор Чаянды, Ковыткин ордоос 2019 онд эхний нийлүүлэлтийг хийхээр төлөвлөж байна. Харин одоо хоёр улс баруун чиглэлээр хий нийлүүлэх “Алтай” төслийг хэлэлцэн гэрээлэхээр төлөвлөж буй тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Б.Иванов мэдэгджээ. “Сибирийн хүч” хоолойн урт 4000 км бол “Алтай” хоолой 2700 км урт байх аж.
     
Э.Од