Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Томтор орд газарт “Ростех” лиценз эзэмшлээ

Якут дахь газрын ховор элементийн Томтор орд газрын “Бурный” хэмээх 12,4 кв км талбайг ашиглах лицензийг 957 сая рублиэр худалдах тендер өнгөрсөн 3 дугаар сард зарлагдсан юм. ОХУ-ын төрийн өмчит “Ростех” болон ИСТ гурппын хамтарсан “Триаркмайнинг” компани анхны дуудсан үнээс 10%-ийг илүү төлөх санал тавьж, тендерийн шалгаруулалтад тэнцжээ. Ингэснээр тус компани лицензийг 1,052 тэрбум рублиэр худалдан авсан байна.

Газрын ховор элементийн Томтор ордын геологийн таамаг нөөц  154 сая тонн юм.  2020 онд Оросын дотоодын хэрэгцээ 5000-7000 тоннд хүрнэ гэж тус улсын шинжээчид таамаглаж байна. Мөн он гэхэд Орос газрын ховор элементийн импортоос бүрэн татгалзахаас гадна экспортлогч орон болохоор төлөвлөөд буй.

Э.Од