Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

РЖД Тавантолгойн төмөр зам барих асуудлыг эргэн харахад бэлэн

Оросын РЖД компани Тавантолгойн төмөр зам барих сонирхолтой хэвээр бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэх хэд хэдэн төлөвлөгөө байгаа талаар мэдэгджээ.

“2009 онд боловсруулсан Монгол улсын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх концепцийн дагуу Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барих төсөлд гадны хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар болсон. Гэвч Монголын тал хөрөнгө оруулагчдад тавьсан болзлоо хэдэнтээ өөрчилсөн юм. Үүний үр дүнд Тавантолгойн төмөр зам өнөөг хүртэл баригдаагүй. Хятадын тал нарийн царигтай төмөр зам барихыг Монголд санал болгоод байгаа. Бидний зүгээс харж буйгаар өргөн, нарийн аль аль царигтай байх нь техникийн хувьд хүндрэлтэй юм. Бид Тавантолгойн төмөр замыг барих асуудлыг эргэн харахад бэлэн байна” хэмээн РЖД компанийн дэд Ерөнхийлөгч Вадим Морозов мэдэгджээ. Төслийг хэрэгжүүлэхэд санал болгож буй төлөвлөгөөнүүдэд “УБТЗ”-ыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна Оросын “ВЭБ” банк төслийг санхүүжүүлэх боломжтойг дурьдсан байна.

Э.Од

  • bayar (49.0.130.136)
    orgon tomor zam yamar hundrelteig zondoo l harlaa shdeHurdan shiideed nariin zamaa bariachee
    2014 оны 06 сарын 09 | Хариулах