Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Цагаансуваргын асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлийг хэлэлцэх үед   “Шударга ёс эвсэл” уг асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авлаа.

“Шударга ёс эвсэл” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ“Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаарЦагаансуваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ манай бүлэг үүнийг дэмжихгүй байгаа. Бүлэг дээрээ ярилцах асуудал байна” гэсэн юм.

Цагаансуваргын ордод төр 34 хувь эзэмшиж, Засгийн газар 350,6 сая ам.долларын бонд босгох замаар санхүүжүүлэхийг одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж оруулж ирсэн гэдгээ Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбарласан.

“УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсны дараа Цагаансуваргын ордын асуудлыг оруулж ирэх ёстой байсан. Цаана нь тодорхой эрх ашиг нуугдажбайгаа учраас ингэж яаруу оруулж ирээд байгаа юм биш үү”хэмээн зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн.

Төслийн бүтээн байгуулалт нь 45 хувьтай явж байгаа Цагаансуваргын зэс-молибдений бүтээн байгуулалт санхүүжилтгүйн улмаас түр зогсоод байгаа бөгөөд уг ордод төр хувь эзэмших эсэх нь төслийг хэрэгжүүлэгч “Монголын Алт” компанийн хувьд хүлээлт болоод байгаа юм.

Хэрэв ордыг төр эзэмшихгүй бол тус компани Европын сэргээн босголт банктай байгуулсан гэрээний хүрээнд 250 сая ам.долларын үлдэгдэл санхүүжилтээ авч,  Баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцээ барих юм.




Г.Идэрхангай