Дэлхийн гангийн холбооны мэдээгээр энэ оны эхний 4 сард дэлхийн 65 улс 543 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5% өссөн үзүүлэлт юм. Дэлхийн ган үйлдвэрлэлийн 50%-ийг Хятад улс үйлдвэрлэжээ. Хятадын үйлдвэрлэл 4 дүгээр сард 2.1% өссөн бол эхний 4 сард 2.7% өсч 272 сая тонн болжээ. Өнгөрсөн жилийн эхний 4 сард 258 сая тонн ган үйлдвэрлэж байв.
Европын холбооны 28 улс 4 дүгээр сард 14.6 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2013 оны 4 дүгээр сарынхаас 4% өссөн бол эхний 4 сард 58.5 сая тонныг үйлдвэрлэсэн нь 6.4%-иар өссөн үзүүлэлт аж.
Японы үйлдвэрлэл өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4
дүгээр сард 2.5% буурсан
ч эхний 4 сард 2% өсч 36.5
сая тонн болжээ. Эхний 4 сарын мэдээгээр Өмнөд Солонгосын ган үйлдврэлэл ойролцоогоор
7.6% өсч
24 сая тоннд хүрсэн бол Энэтхэгийн үйлдвэрлэл 26.6 сая тонноос 27.8 сая тонн
болж нэмэгдсэн байна.
С.Болд-Эрдэнэ