Өнгөрсөн 5 дугаар сард Шанхай хотноо Орос, Хятад улс 30 жилийн турш байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулсан билээ. Оросын Чаянды, Ковыткин ордоос нийт 4800 км урттай “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх энэ чиглэлийг “дорнод” хэмээж буй. “Сибирийн хүч” хоолойн барилгын ажил 8 дугаар сард эхлэх юм.
Төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хятад 25 тэрбум ам.долларыг Орост урьдчилгаа хэлбэрээр өгөхөөр албан ёсоор шийдвэрлэсэн байна. Харин Оросын талаас 55 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөжээ. “Сибирийн хүч” хоолойг үргэлжлүүлэн Энэтхэг улсын хил хүргэх саналыг тус улсаас тавьсан аж. Энэ асуудлыг Энэтхэг Орос улстай ирэх 7 дугаар сард болох БРИК орнуудын чуулганаар хэлэлцэх гэнэ.
Э.Од