Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн
оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлийг өнгөрөгч баасан гаригт гаргажээ.
Эхний 5 сард Монгол улсад 402.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт
орсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 63.7%-иар буурчээ. 2013 оны эхний 5 сард 1.1 тэрбум долларын
хөрөнгө оруулалт орж байв.
5 дугаар сард 52.3 сая долларын хөрөнгө оруулалт орсон нь өнгөрсөн оны 5 дугаар сараас 65.2%-иар буурсан үзүүлэлт юм. ИнгэснээрГШХО сүүлийн 4 сар дараалан буурчээ.
Оны эхний улиралд 294 сая долларын ГШХО бүртгэгдсэн бөгөөд өмнөх онуудтай харьцуулахад 2013 оны 1 дүгээр улирлаас 65%, 2013 оны 4 дүгээр улирлаас 46.8%, 2012 оны 1 дүгээр улирлаас 77%-иар тус тус буурсан үзүүлэлт юм.
С.Болд-Эрдэнэ