Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Нүүрсний экспортын журмыг шинэчлэв

Өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрөгч 4 дүгээр сараас эхлэн экспортолж буй нүүрсний төлбөрийг борлуулалтын гэрээний үнэд суурилан тооцож байгаа юм.

Тогтоол хэрэгжсэн 2 сарын хугацаанд компаниуд зөрчил дутагдал гаргасаар байгаа тул экспортод гаргасан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эхний ээлжинд олон улсын зах зээлийн ханшаар тооцож, тайлангаа ирүүлсний дараа гэрээний үнээр бодож залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шинэчилсэн журмыг энэ сараас эхлэн мөрдөх ба Засгийн газрын өмнөх тогтоолууд хүчингүй болж байна.

Мөн шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.