Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“БиДиСЕК” “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны 1 дүгээр сард зарласан билээ. Тендерийн дүн гарч, “БиДиСЕК” хувьцаат компани шалгарсан байна. 

Өнгөрсөн баасан гаригт “БиДиСЕК” хувьцаат компани “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанитай Зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоодын болон олон улсын бирж дээр хувьцаа гаргахад бэлтгэх ажлыг “БиДиСЕК” хариуцах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2015 онд багтаан IPO хийнэ хэмээн мэдээлж байсан билээ.

 

С.Болд-Эрдэнэ