Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын журмыг шинэчлэн баталсан билээ. Энэ талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс тодрууллаа.
Нүүрсний экспортын журам өөрчлөгдлөө гэсэн. Яаж өөрчлөгдөж байгаа вэ?
Олон улсын бирж дээр үнэ нь тогтмол зарлагддаггүй нүүрс, төмрийн хүдэр гэх мэтметал бус ашигт малтмалууд бий. Улс нөөц ашиглуулсныхаа төлөө татвар буюу роялти авах ёстой. Энэ татвараа ямар үнэ дээр суурилж авах вэ гэдэг нь байнга маргаан дагуулдаг. Нэг хэсэг бид нүүрсэнд жишиг үнэ гэдэг томьёолол гаргаж ирээд түүгээр тооцож, роялти авдаг байсан. Хятадын зах зээлд зарагдаж байгаа манай нүүрстэй ижил төстэй нүүрсний үнэтэй уялдуулан тооцож жишиг үнэ гаргаж ирдэг. Сангийн яам, Татварын алба энэ зарчмыг баримтлахыг хүсдэг. Аж ахуйн нэгжүүд болохоор гэрээний үнээр тооцъё гэдэг. Зарим үед жишиг үнээр, зарим үед гэрээний үнээр тооцож байсан. Уул уурхайн яам аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримталж, гэрээний үнээр тооцохыг дэмждэг. Мэдээж татвараа төлөх ёстой, гэхдээ бодитойгоор. Гэрээгээ ч шударгаар хийж, татвараа шударгаар төлөх ёстой.
Өнгөрсөнжил нэг хэсэг гэрээний үнээр тооцож явсан ч гэрээний үнийг буруу мэдээлж байна гээд жишиг үнэ рүү шилжсэн. Нүүрсний ангиллаа батлаагүй, дундаж үнээр тооцож байсан болохоор зарим компани хохирсон. Дээр нь нүүрсний үнэ унаад, компаниуд маань ашигггүй ажиллаж байсан болохоор бид ярилцаад, гэрээний үнээр тооцох журмыг энэ оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юи.
Гэвч зарим компани мэдээллээ өгөхгүй байна гэдэг асуудлыг Сангийн яам, Татварын албанаас тавьсан. Бид аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзаж ярилцахад янз бүрийн бэрхшээлүүд байдгийг компаниуд маань учирласан. Ингээд Засгийн газрын хуралдаанаар ямар ч байсан жишиг үнээр татвараа авч байхаар шийдсэн. Дараа нь гэрээний үнэтэй холбогдуулаад Татварын алба, Сангийн яамнаас шаарддаг бичиг баримтуудыг бүрдүүлж өгч, хянаж үзээд зөрүүг нь буцааж олгох шийдэлд хүрсэн юм. Өөрөө хэлбэл гэрээний үнээ Сангийн яам, татварын албанд баталж чадвал жишиг үнэ, гэрээний үнэ хоёрын зөрүүг буцаан олгоно гэсэн үг.
Гол нь аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн ярихаас илүү тэднийг нэгтгэсэн мэргэжлийн холбоодтой нь ярилцаж, холбоодод нь хариуцлага үүрүүлэхээр тохирч байгаа.
Жишиг үнэ, гэрээний үнэ тойрсон маргаан байнга гардаг. Үүнийг нэг мөр шийдвэрлэх арга байдаггүй юм уу?
Хамгийн зөв гарцнь гэрээнийүнээ шударгаар мэдээлдэг, тэр үнээрээ тооцож татвараа төлдөг бол хэн хэндээ амар л даа. Гэтэл гэрээний үнэ бага байна гэх байдлаар Татварын алба болон компаниудын хооронд итгэл, үнэмшлийн асуудал гараад байгаа юм.
Энэ асуудлыг нэг мөр шийдэх гарц бол эрдэс баялгийн бирж байгуулах явдал. Бирж байгуулаад түүгээр дамжин үнэ тохирч худалдаа хийгддэг бол энэ асуудал дахиж гарахгүй байх боломжтой. Энэ чиглэлээр бид тодорхой ажлуудхийж байна. СаяханҮнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Эрдэс баялгийн бирж байгуулах ажил маань нэг алхам урагшилж байна гэсэн үг. Мөн нүүрсний ангиллаа тогтоосон. Нүүрсийг коксжих, сул коксжих гэх зэргээр 4 ангилж, Стандарчилал, хэмжилзүйн газраар батлуулсан.
С.Болд-Эрдэнэ