Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 380.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ оржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 70%-иар буюу 879.5 сая доллараар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд 1 тэрбум 260 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд орж байжээ.
Харин Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл эхний хагас жилд 603.6 сая долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62%-иар буюу 1.004,3 сая доллараар буурсан үзүүлэлт аж. Урсгал тэнцлийн алдагдал буурахад барааны гадаад худалдааны дансны алдагдал 113%-иар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарсан, урсгал шилжүүлгийн ашиг 81%-иар өсч 103.5 сая ам.долларт хүрснээс гадна үйлчилгээний худалдааны алдагдал 11%-иар буурч 649.8 сая ам.доллар, орлогын дансны алдагдал 51%-иар буурч 143.4 сая ам.доллар болсон нь нөлөөллөө хэмээн Монголбанкнаас мэдээлж байна.
С.Болд