Хятад улс агаарын бохирдолтой тэмцэх хүрээнд 2020 оны сүүл гэхэд улсынхаа нийслэл орчмын нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох тухай шийдвэр гаргажээ. Энэ тухай Бээжин хотын захиргааны Байгаль хамгаалах газар албан ёсоор мэдэгдсэн байна. Бээжин болон ойр орчмын хотуудын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрээд байгаа нь хотын иргэдийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлалыг эрс нэмэгдүүлж буйг тэд тэмдэглэж буй юм.
Дончэн, Сичэн, Чаоян, Хайдиан, Фэнтай, Шижиншан дүүрэгт нүүрсний хэрэглээг бүрэн хориглож, нүүрс хэрэглэдэг цахилгаан станц, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох юм байна.
Түүнчлэн агаар ихээр бохирдуулдаг бусад түлшний хэрэглээг ч хориглохоор шийдвэрлэжээ. Үүнд газрын тосны бүтээгдэхүүний кокс болон бусад дайвар бүтээгдэхүүн, шатамхай хог хаягдал, зарим төрлийн биомасс түлш орж байна.
Өнгөрсөн 2012 оны байдлаар тус хотын эрчим хүчний хэрэглээний 25%-ийг нүүрсээр залгуулж байжээ.
Б.Төгс