Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улс оны эхний 7 сард 6 тэрбум 88 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 50 сая доллараар нэмэгдсэн байна.
Нийт 2 тэрбум 940 сая долларын экспорт хийсэн бол 3 тэрбум 148 сая долларын импорт хийж, гадаад худалдааны тэнцэл 207.6 сая долларын алдагдалтай гарчээ. Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 587 сая доллараар буюу 24.9%-иар өссөн бол импорт 537 сая доллараар буюу 14.6%-иар буурсан байна. Гадаад худалдааны алдагдал 1.1 тэрбум доллараар буюу 84%-иар багасчээ.
Нийт экспортын 83%-ийг
эрдэс бүтээгдэхүүн, 9%-ийг
нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
С.Болд-Эрдэнэ