Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ДНБ-ий өсөлтийн хурд саарч байна


Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2014 оны эхний хагас жилд 6634.8 тэрбум төгрөгт хүрч 5.3%-иар өслөө хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. ДНБ 5.3%-иар өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 16.3%, аж үйлдвэр, барилгын салбарынх 10.1%-иар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ оны нэгдүгээр улиралд ДНБ-ий өсөлт 7.5%-тай байсан юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд 8.4%-иар өсч байсантай харьцуулахад ДНБ-ий өсөлтийн хурд саарч байна.

С.Болд-Эрдэнэ