Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Guildford “Баруун Ноён уул”-аас нүүрс экспортолно

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal (ASX:GUF) компани Монгол дахь охин компани болох “Терра Энержи”-гийн удирдаж буй “Баруун Ноён уул” уурхайгаас нүүрс экспортлох худалдааны гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд энэ сарын 25-нд эхний 8 мянган тонн нүүрсийг Хятад руу экспортлох юм байна. Эхний ээлжийн тээвэрлэсэн нүүрсийг угааж боловсруулан, улмаар эцсийн хэрэглэгч компанид нийлүүлж турших юм байна. Тус компани дараагийн удаад 12 мянган тонн нүүрс тээвэрлэхээр бэлтгэжээ.

“Баруун Ноён уул” төсөл нь Өмнөговь аймагт орших бөгөөд нийтдээ 70.9 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж тогтоогоод буй юм. Уурхайн ажил жигдрээд ирэхээр жилдээ 3 сая тонн нүүрс олборлоно гэж тус компани төлөвлөжээ.


Б.Төгс