Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Tian Poh Resources IPO гаргана

Баруун Авсралийн Перт хотод төвтэй Tian Poh Resources компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Тус компани нь Монголд 4 охин компани, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, алт, зэс, нүүрсний хайгуул хийдэг компани аж.

Tian Poh Resources компани нэгж хувьцааг 20 центээр үнэлж, нийт 6 хүртэлх сая доллар босгохоор төлөвлөж байгаа юм байна. Хөрөнгө оруулах санал авах хугацаа 9 дүгээр сарын 15-нд дуусна. Уг IPO амжилттай болвол Монголд уул уурхайн хайгуул хийдэг компаниудаас сүүлийн 3 жилд гаргаж байгаа анхны IPO болох юм.

Tian Poh Resources компани Монголд “Амулет” ХХК, “Хангайланд” ХХК, “Мандал Өргөх” ХХК-г эзэмшдэг бөгөөд уг компаниуд нь Говь-Алтай, Өмнөговь аймагт зэс, алт, нүүрсний чиглэлээр хайгуул хийдэг аж. Мөн тус компанийн хамгийн том төсөл нь Баянхонгор аймагт Шинэжинст нүүрсний ордын ойролцоо байрлах нүүрсний орд юм байна. Уг ордыг  Tian Poh Resources компанийн охин компани Huabei Kuangye компани эзэмшдэг бөгөөд 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ.

С.Болд-Эрдэнэ