Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“Allmineral” компани бүтээгдэхүүнээ танилцуулна

ХБНГУ-ын  Hazemag & EPR, Allmineral компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөгийг   2014 оны наймдугаар сарын 28-нд  Blue Sky зочид буудлын  3 давхарын  Crystal танхимд  9-14 цагт зохион байгуулахаар болжээ.

Allmineral компани нь дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай тунаах alljig® машинуудыг үйлдвэрлэдэг  аж. Тус компани   одоогоор 500 гаруй  тунаах машинуудыг суурьлуулаад байгаа бөгөөд энэ салбартаа дэлхийд тэргүүлдэг  байна.

АНУ-д 2000 тн/ц   хүчин чадалтай нүүрс баяжуулах  үйлдвэр, Өмнөд Африкт  4000 тн/ц  хүчин чадалтай  төмрийн  хүдэр баяжуулах үйлдвэрийг  тус тус ашиглалтад оруулсан тухай тус компанийн мэдээлэлд дурджээ.

Мөн ус ашигладаггүй allair®  төрлийн хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг  үйлдвэрийн шатанд амжилттай  нэвтрүүлсэн байна.  Энэхүү технологи нь гадаргын ус багатай Монгол орны нөхцөлд тохиромжтой ажээ.

Одоогийн байдлаар, нүүрсийг хуурай аргаар баяжуулах 75 allair® төхөөрөмж АНУ, Украйн, Энэтхэг, Турк, Испани, Колумб, Бразил зэрэг оронд ажиллаж байгаа. Тэр дундаа  Украйнд хамгийн бага хүчин чадалтай цагт 5 тонн, Испанид хамгийн өндөр хүчин чадалтай  цагт 600 тонн нүүрснийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр  ажиллаж байна.

Allmineral  компани нь allflux, alljig, gaustec технологиор баяжуулах үйлдвэрийг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгээр тоног  төхөөрөмжийн хамт үйлдвэрлэн нийлүүлдэг ажээ. Түүнчлэн элс болон хайрганы боловсруулалтын зах зээлээс гадна нүүрс болон төмрийн хүдэр, бусад хүдэр боловсруулалтын салбарт 1990 оноос хүч үзэж эхэлжээ.  Allair буюу хуурай аргаар нүүрс баяжуулах технологи нь хаягдлыг автоматаар зайлуулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, чанарыг жигдрүүлэх, шингэн хаягдалгүй технологи юм байна.  


Г.Идэр