Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ростех, Шэнхуа 10 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Нүүрс, эрчим хүчний төсөлд ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компани, БНХАУ-ын Төрийн өмчит “Шэнхуа” корпораци хамтран 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичгийг байгуулсан байна. Энэ тухай “Ростех” компанийн Ерөнхий захирал Сергей Чемезов мэдэгджээ. Тус компани нь нүүрснээс гадна эрчим хүч Хятадад экспортлох юм.

Хоёр тал ОХУ-ын Амурын бүс нутаг дахь Огоджины нүүрсний ордыг ашиглахаар өнгөрсөн 6 дугаар сард хамтарсан компани байгуулсан билээ. 1,6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй эл ордыг ашиглах төсөл нь 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж,  төслийн хүрээнд “Вера” боомтыг шинээр байгуулах, ордоос БАМ-тай холбох 154 км төмөр зам барихаар төлөвлөгдсөн юм. Харин компаниуд энэхүү төслийн хүрээнд эрчим хүчний станц байгуулахаар болж, хөрөнгө оруулалтыг нэг дахин нэмэгдүүлэн 10 тэрбум ам.доллар болсон байна.

Боомтыг барих ажлыг 2015 онд эхлүүлж, 2018-2019 онд ашиглалтад оруулах бөгөөд тухайн үед ордоос жилд 30 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Эрчим хүчний станцын хувьд эхний ээлжинд 600 МВт хүчин чадалтай байх гэнэ. 

Э.Од