Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

BHP Billiton бүтцийн өөрчлөлт хийж охин компани байгуулна

Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч BHP Billiton компани бүтцийн өөрчлөлт хийх гэж буйгаа зарлалаа. Шинээр байгуулагдах охин компанийн мэдэлд хөнгөн цагааны бүх хувьцаа, түүнчлэн Колумб дахь никелийн уурхай “Cerro Matoso”, Австрали дахь мөнгө, цайр, хар тугалганы “Каннингтон” уурхай, Өмнөд Африк дахь эрчим хүчний нүүрс болон Өмнөд Сиднейн “Illawarra” уурхай дахь коксжих нүүрсний олборлолтууд багтахаар болжээ.

Эдгээр бизнесийн хөрөнгийг салгаснаар мөнгөний урсгал, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж BHP Billiton компанийн Ерөнхий захирал Эндрю Маккензи мэдэгдсэн байна. BHP Billiton нь төмрийн хүдэр, нүүрс, зэс, газрын тос гэсэн түүхий эдийн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах компаниудаас бүрдэх аж. Нэр хараахан өгөөгүй учир одоогоор NewCo гэж нэрлэж байгаа шинэ компанийн IPO-г Австралийн хөрөнгийн бирж дээр гаргахаар төлөвлөж байна.

Дэлхийн уул уурхайн гигант компани бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа зарласны дараа BHP Billiton-ны хувьцаа 4,7%-иар буурчээ. 

Э.Од