Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Эрдсийн бүтээгдэхүүний талаар хэлэлцэнэ

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Экспортлогчдын холбоо, Монголын Жоншны холбоо, Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо хамтран  “Эрдсийн бүтээгдэхүүний экспорт, өрсөлдөх чадвар-Жишиг үнэ”  хэлэлцүүлгийг энэ сарын 24-ны 14 цагт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

Тус хэлэлцүүлэгт Эрдэс баялгийн эдийн засагч, доктор, профессор Д.Галсандорж “Эрдсийн бүтээгдэхүүний үнэ тогтоох аргачлал, олон улсын онол, практик”, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Л.Баяраахүү “Төмөрлөгийн салбар” , Жоншны холбооны Гүйцэтгэх захирал Д.Мөнхбазар “Жоншны салбар”, “Металимпекс ХХК-ийн захирал Л.Бямбажав “Өнгөт металл/ зэс, цайр”, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, Бүрдүүлэлтийн хэлтэс, гаалийн улсын байцаагч О.Анхзаяа “Экспортын бүтээгдэхүүний гаалийн үнийг тодорхойлох арга”, судлаач Г.Эрдэнэбилгүүн “Олон улсад АМНАТ-ыг тогтоож буй практик”, “МBS” хуулийн фирмийн захирал Б.Цэцэнбилэг “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр: Хуулийн зохицуулалт ба шүүхийн практик”, МУУҮА-ын Ерөнхийлөгч Н.Алгаа “Боломжит шийдлүүд, санал дүгнэлт”  зэрэг сэдвээр  илтгэл тавих ажээ.

Үүний дараа үндсэн хэлэлцүүлэг болон асуулт хариулт  өрнөх юм байна.   

Г.Идэр