Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Коксжих нүүрс сүүлийн 6 жилийн доод үнэд хүрэв

Коксжих нүүрсний 4 дүгээр улирлын нийлүүлэлтийн 1 тоннын үнэ 119 ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэ гэж Doyle Trading Consultants компаниас мэдэгдсэн байна.

Doyle Trading Consultants нь нүүрсний салбарт мэргэшиж буй эрчим хүчний судалгааны компани юм. Коксжих нүүрсний үнэ ийн буурч байгаа нь хамгийн том хэрэглэгч орон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой хэмээн олон улсын шинжээчид тайлбарлаж байна. Энэхүү мэдээллийн дараагаар АНУ-ын нүүрс олборлогч компаниуд болох “Peabody Energy” 4.3%, “Arch Coal” 9.5%, “Walter Energy” 7.1% болон Alpha Natural Resources“ 5.9%-иар хувьцаа нь тус тус буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт “Peabody Energy” компани хийсэн мэдэгдлээр 2014 онд коксжих нүүрсний олборлолтоо 10% буюу 30 сая тонноор бууруулж байгаа аж.

Э.Од