Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Зэс хайлуулах үйлдвэрийн Төслийн нэгж байгуулах эсэхийг шийднэ

“Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг сайжруулах тухай Засгийн газрын тогтоол гараад удаагүй байна. Хэдийгээр стратегийн  хөрөнгө оруулагчид болон үндэсний компаниуд хамтран Тавантолгой ордын менежментийг хийхээр болж байгаа  ч  лиценз нь “Эрдэнэс МГЛ”-ийн мэдэлд хэвээр үлдэх юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани менежментээ өөрөө хийдэг  байсан бол удахгүй  өөр компаниуд хийхээр болж байна гэсэн үг. Гэхдээ иргэдийн хүсэн хүлээсэн хувьцааны үнэ ямар байхыг одоогоор хэлж мэдэхгүй байна” хэмээн “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчид болон үндэсний аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах, менежментийг нь хангах тал дээр “Эрдэнэс МГЛ” толгой компанийн хувьд бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд “Эрдэнэс Асгат” компанийг ОХУ-ын “Ростехнологи” улсын үйлдвэртэй  хамтран  байгуулах ажлыг зохион байгуулж, Санамж бичиг үйлдэх эрхийг “Эрдэнэс МГЛ”-д өгсөн хэмээн О.Сайнбуян захирал онцоллоо.  
Түүнчлэн “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг төрийн өмчит нүүрсний уурхайнуудын  алдагдалтай ажиллаж байгаад “Эрдэнэс МГЛ” компани судалгаа тооцоо хийж үзээд, аль болох конвейерийн системд шилжүүлэх талаар анхаарч байгаа ажээ. Төрийн өмчит энэ хоёр уурхайн нийт бүтээгдэхүүний зардлын 70-80%-ийг цалин, шатахуун, хоцрогдсон техник технологи эзэлж буй.

Монголчууд уул уурхайн олборлолтыг хийж чадаж  байна. Бас баяжуулж байна. Гэвч боловсруулах үйлдвэрүүд барьж хараахан амжаагүй. Тийм болохоор  бид бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргахын тулд зэсийн баяжмалын тодорхой хэсгийг дотооддоо боловсруулах шаардлагатай. Энэ хүрээнд Зэс хайлуулах үйлдвэрийн Төслийн нэгж байгуулах эсэх талаар Ажлын хэсэг байгуулсан. Өөрөөр хэлбэл,  Зэс хайлуулах үйлдвэрийг Төслийн нэгж удирдах уу, эсвэл тусад нь компани болгох  уу гэдгийг Засгийн газарт танилцуулах болно” хэмээн   О.Сайнбуян захирал ярилаа

Г.Идэр