Хэрэв энэ нь бодитоор биелбэл 160 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн уул уурхайн хамгийн том концерн бий болох юм. Швейцарийн Glencore компани нь Англи-Австралийн Rio Tinto компанитай нэгдэх сонирхолтой байгаа бөгөөд энэ ажлыг 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Glencore нэгдэх асуудлаар эхний алхмыг хийж, Rio Tinto компанийн 9.8%-ийг эзэмшдэг Хятадын хөнгөн цагааны Chinalco корпорациас хувьцааны багцыг нь худалдан авах талаар сүүлийн хэдэн долоо хоног хэлэлцээр хийж байгаа юм. Швейцарийн компанийн хувьд Rio Rinto-гийн бусад хувьцаа эзэмшигчтэй ч энэ асуудлаар холбогдож байгаа аж. Хоёр компанийн удирдлагууд одоогоор тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Glencore нь 2013 оны 5 дугаар сард 30 тэрбум ам.долларын хэлэлцээрийн үр дүнд Xtrata компанитай нэгдсэн билээ.
Rio Rinto компанитай нэгдэх саналаа Glencore компанийн тэргүүн Айван Глазенберг тун тохиромжтой үеийг сонгон тавилаа гэж шинжээчид үзэж буй. Учир нь Rio Tinto-ийн нийт орлогын тэн хагасыг бүрдүүлдэг төмрийн хүдрийн ханш огцом буурч байгаагаас 2013 онд тус компанийн хөрөнгө 12%-иар багасчээ. Rio Tinto-ийн зах зээлийн үнэлгээ 90 гаруй тэрбум ам.доллар байгаа бол Glencore компанийнх 70 гаруй тэрбум ам.доллар байгаа аж.
Дэлхийн уул уурхайн 2 том үйл ажиллагаагаа нэгтгэх цаг ойрхон тухай мэдээлэл цацагдсаны дараа Лондонгийн Хөрөнгийн бирж дээр Rio Tinto компанийн хувьцаа 1.5%, Glencore-ийн хувьцааны үнэ 2%-иар тус тус өслөө. Glencore нь дэлхийн олонд оронд зэс, нүүрс, никель, цайрын 150 гаруй уурхайд олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг.
Э.Од