Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

640 сая долларын ГШХО оржээ

Монголбанкнаас гаргасан Төлбөрийн тэнцлийн энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 640,2 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ орсон байна. Өмнөх оны мөн үед 1 тэрбум 572 сая долларын ГШХО орж байсантай харьцуулахад 59.3%  буюу нэг тэрбум орчим доллараар буурчээ. Энэ оны нэгдүгээр сарыг эс тооцвол үлдсэн 7 сард сар тус бүр 60-70 сая долларын ГШХО бүртгэгдэж байжээ.

Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрхзүйн орчноо өөрчилж байгаа ч ГШХО нэмэгдэхгүй байгаа юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Түүнээс хойш 10 сарын хугацаанд ГШХО буурсан дүнтэй байна. Мөн өнгөрсөн 7 дугаар сард Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг батлаад байгаа юм.

2012 оны эхний 8 сард 3 тэрбум 443 сая доллар, 2011 оны эхний 8 сард 3 тэрбум 342 сая долларын ГШХО орж байсантай харьцуулахад энэ жилийн ГШХО 5 дахин бага байгаа юм.

С.Болд