Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний нөөцийн татвар 2-10%-иар тогтоно

Хятад улс ирэх 12 дугаар сараас эхлэн дотоодын нүүрс олборлогч компаниудад тавих нүүрсний нөөцийн татварыг 2-10% байхаар тогтсон тухай тус улсын Санхүүгийн яам өнгөрсөн бямба гаригт мэдээллээ.

Тус улсын Төрийн зөвлөл өнгөрсөн 9 дүгээр сард нүүрсний татварын тогтолцоог шинэчилж, салбарын зарим татварыг цуцлахаар шийдвэрлээд байсан юм. Татварын шинэчлэлийн хүрээнд нүүрсний борлуулалтын биет хэмжээнд бус үнийн дүнд үндэслэн татвар ногдуулахаар болсон нь ихээхэн дэмжлэг болж буй юм. Зах зээлд нүүрсний үнэ буурсан тул Хятадын дотоодын компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн бэрх болсон бөгөөд энэ жилийн хувьд тус улсын салбарын компаниудын 70 гаруй хувь нь алдагдалтай ажиллаж байна хэмээн Хятадын нүүрсний салбарын холбоо мэдээллээ. Иймд тус улсын Засгийн газар бодлогын хувьд дэмжихээр хөдөлсөн нь энэ байлаа.

Дээрх татварын заасан хэмжээнд яг хэдэн хувийн татвар тогтоохыг мужийн Засгийн газрын санхүүгийн хэлтэс хариуцах юм байна.

Энэхүү хууль нь нүүрсний үр ашигтай хэрэглээг дэмжихэд чиглэж буй бөгөөд дотоодын нүүрсний компаниудын хувьд алдагдлаа бууруулж, улмаар ашигтай ажиллахад дөхөм болно гэж тооцоолж байна.

Б.Төгс