Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос, Хятад “дорнод” чиглэлээр хий нийлүүлэх гэрээг үзэглэнэ

ОХУ-ын Сибирийн нутгаас байгалийн хийг “дорнод” чиглэл буюу Алтайн хоолойгоор БНХАУ-д нийлүүлэх гэрээг өнөөдөр хоёр тал байгуулж магадгүй байна. Энэ тухай Хятад дахь Оросын худалдааны төлөөлөгч Алексей Груздев мэдэгджээ.

Москва хотноо энэ сарын 13-нд болж байгаа хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын байнгын 19 дэх удаагийн уулзалтаар байгалийн хий нийлүүлэх энэхүү гэрээг үзэглэнэ гэж Оросын тал найдаж байна. Өмнө нь “Сибирийн хүч” хоолойг барих ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагааны үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чан Гаоли “Алтай” чиглэлийн гэрээг 10 дугаар сард байгуулах тухай мэдэгдэж байжээ.
 
Бүтээгдэхүүн нийлүүлэх үнийн хувьд өнгөрсөн 5 дугаар сарын 21-нд “Газпром” компани, Хятадын үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ хооронд байгуулсан гэрээний үнэтэй адил гэж Оросын тал мэдэгдэж байгаа юм. Байгалийн хий нийлүүлэх “Алтай” хоолой нь Шинжаан-Уйгарын өөртөө засах орон /ШУӨЗО/-ны Урумчид хүрч “Өрнөд-Дорнод” хийн хоолойтой нийлж Шанхай хүртэл 6700 км үргэлжлэх гэнэ.

Э.Од