Үндэсний статистикийн хорооны 2014 оны 3 дугаар улирлын мэдээгээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 966.2 мянган тонн болж, 105%-иар өссөн бол экспортын орлого 1 тэрбум доллар буюу 147.8%-иар өсч, 1 тэрбум 684 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 41%-ийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлж байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ 18.5% буюу 2.1 сая тонноор нэмэгдэж, 13.5 сая тонн болов. Гэсэн ч экспортын орлого 19.2%-иар буюу 160 сая доллараар буурч, 633.5 сая доллар болжээ. Нийт экспортын 15%-ийг нүүрсний экспорт бүрдүүлж байна.
Газрын тосны экспортын биет хэмжээ 42.9%-иар буюу 1.5 сая баррелиар өсч 5 сая баррель болжээ. Үнийн дүн 43% буюу 150 сая доллараар өсч 500 сая долларт хүрсэн байна. Ингэснээр газрын тосны экспорт төмрийн хүдрийн экспортыг гүйцэж нийт экспортын 12%-ийг бүрдүүлэх болжээ.
Харин төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 530 мянган тонноор багасч, 4.1 сая тонн болсон бол орлого нь 34.3% буюу 163.8 сая доллараар буурч, 314.3 сая доллар болжээ.
Мөн алтны экспортын хэмжээ 0.9 тонноор буурч 5.1 тонн болсон бол экспортын орлого 31.8 сая доллараар буурч 214.1 сая доллар болжээ.
С.Болд-Эрдэнэ