Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Терра Энержи” хоёр дахь нүүрсний тээвэрлэлтээ хийлээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймагт орших Баруун Ноён уул уурхайгаас 14300 тонн нүүрс тээвэрлэсэн талаар өчигдөр мэдээллээ. Тус компани уурхайгаас өнгөрсөн 8 дугаар сарын 25-нд анхны 8 мянган гаруй тонн нүүрс тээвэрлэж байсан юм. Уурхай нь үндсэндээ 19 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй болохыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Гэхдээ цаашдаа нөөцийн хэмжээ 70 гаруй сая тонн болж нэмэгдэх боломжтой юм.

Эхний ээлжинд “Терра Энержи” нүүрсээ Хятадад угааж боловсруулаад, чанарыг нь нарийн тогтоож, улмаар хэрэглэгчидтэй урт хугацааны гэрээ байгуулан ажиллахаар эрэлхийлж байгаа юм. Хоёр дахь тээврийн цуваа нөөц дэх нүүрс бус уурхайгаас шууд тээвэрлэсэн түүхий эдийг ачсан тул чанарын үзүүлэлт илүү сайн гарна гэж тооцоолж буй ажээ. Чанарын үзүүлэлт энэ сарын сүүл гэхэд гарахаар байна.

Ирэх оны эхэн гэхэд үйл ажиллагаа нь жигдэрч, төлөвлөсөн ёсоор жилдээ 500 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ажиллаж эхэлнэ гэж таамаглаж буйгаа Guildford тэмдэглэжээ.

Мөн энэ лхагва гаригаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хятадын коксжих нүүрсний импортын 3%-ийн татварыг тооцвол, уурхайн маржин буюу худалдаа, үйлдвэрлэлийн зардлын зөрүү нь 9-14 австрали доллар байх төлөвийг Guildford-ын Ерөнхий захирал Петер Кэйн дурджээ.


Б.Төгс