Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” 447.5 тэрбумын татвар төлнө

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жил улсын төсөвт 447.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх бол “Оюутолгой” ХХК 324.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн хэмээн Сангийн яамнаас мэдээлж байна. “Оюутолгой” компани үйлдвэрлэл, борлуулалтын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ээс илүү хэрнээ татвар бага төлж байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр татваруудыг тогтворжуулсан, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүйтэй холбоотой аж.  

Үүнээс гадна 2015 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс нийт 98 тэрбум төгрөгийн ногдол ашиг олохоор төлөвлөжээ. Үүний 70 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашиг бүрдүүлэх бол 336 тэрбум төгрөгийг төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд бүрдүүлэх юм байна.

С.Болд-Эрдэнэ

  • zochin (122.201.25.90)
    USDMNT rate g hedeer toochjagan bldoo
    2014 оны 10 сарын 22 | Хариулах