Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос, Хятад хамтран эрчим хүч, нүүрс, ураны төслүүдийг нэгтгэн хэрэгжүүлнэ

ОХУ-ын “Россети” компани болон БНХАУ-ын Төрийн эрчим хүчний сүлжээний корпораци Сибирийн бүс нутагт цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах ажилд хамтран ажиллах гэж байна. Энэ хүрээнд 2 тал хамтарсан компани байгуулахаар төлөвлөж, Оросын тал 51%-ийг эзэмших сонирхолтой байгаа юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар болохыг “Россети” компанийн тэргүүн Олег Бударгин мэдэгджээ. Санхүүжилтийн асуудлаар талууд Хятадын банкуудтай хэлэлцэж байна. Хятадын банкууд 5 тэрбум ам.доллар хүртэл санхүүжилт хийх боломжтой гэнэ.

Цахилгаан эрчим хүч дамжуулах сүлжээ байгуулах уг төсөлд Березовое, Горное ураны орд болон Зашуланскийн нүүрсний орд газар дахь төслүүдийг нэгтгэхээр яригдаж байгаа юм. Зашуланскийн нүүрсний ордод Оросын “En+” групп, Хятадын “Шенхуа” корпорацийн хамтарсан “Разрез-уголь” компани нүүрсний төсөл хэрэгжүүлж, 2018 онд олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж буй. Березовое, Горное ураны 2 ордын хувьд” C1+C2” зэргээр нийт 4.6 мянган тонн нөөцтэй. иценз эзэмшигч  АРМЗ компани нь ордуудын олборлолтыг 2018-2019 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч дэлхийн зах зээл дэх ураны үнэ ханшаас шалтгаалан хугацааг хойшлуулж магадгүй ажээ.

Уран, нүүрсний эдгээр ордууд хоорондоо 40-50 км зайд оршдог тул Орос, Хятадын хамтарсан цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах төсөлд хамтран ажиллах боломжтойг төслийн удирдагчид мэдэгджээ. Одоогоор талууд хамтран ажиллах нөхцөлийг хэлэлцэж байна.

Э.Од