Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BHP Billiton III улирлын тайлангаа танилцуулав

Дэлхийн уул уурхайн томоохон компани BHP Billiton нь 3 дугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн олборлолт 17%-иар өсч 57,09 сая тонн болжээ. Харин коксжих нүүрсний олборлолт нь 25%-иар нэмэгдэн 12,77 сая тоннд хүрсэн бол эрчим хүчний нүүрс 9%-иар буурч 17,8 сая тоннд хүрсэн аж. Зэсийн хувьд 389,4 мянган тонн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3%-иар буурсан үзүүлэлт юм.

Тус компани нь 2014-2015 оны 6 дугаар сарын 30 хүртэл 225 сая тонн төмрийн хүдэр, 47 сая тонн коксжих нүүрс болоод 1,8 сая тонн зэс тус тус олборлох төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна ойрын 5 жилийн хугацаанд төмрийн хүдрийн олборлолтоо 290 сая тоннд хүргэхээр зорьж буй. 

Э.Од