Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Мечел”, “Шенхуа” хамтран Элга ордын төслийг хэрэгжүүлнэ

Оросын металургийн “Мечел” компанийн эзэмших Элга ордын 25%-ийг Азийн хөрөнгө оруулагчдад худалдах асуудал 2012 оны сүүлээс яригдах болсон билээ. Өнгөрсөн 4 дүгээр сарын 9-нд болж өнгөрсөн Орос-Хятадын Засгийн газрын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссын хуралдаанаар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович тус ордыг ашиглах төсөлд Хятадын компаниудыг хамтран ажиллах саналыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чан Гаолид тавьж байв. Коксжих нүүрсний 2 сая тонн нөөцтэй Элга нүүрсний ордын тодорхой хувийг худалдан авах талаар Хятадын “Baosteel”, “Шенхуа” группээс гадна Японы Mitsui, Sumitomo, JBIC болон Өмнөд Солонгосын Posco зэрэг компани сонирхлоо илэрхийлж байсан юм.

Тэгвэл 10 дугаар сарын 29-нд Орос, Хятадын эрчим хүчний яамд нүүрсний салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг боловсруулан үзэглэжээ. Тус баримт бичигт Элга нүүрсний ордын төсөлд Хятадын “Шенхуа” групп хамтран ажиллах боломж нөхцөлийг “судалж үзнэ” хэмээн тусгасан байна. Эл ордоос гадна “Шенхуа” групп Омсукчанийн нүүрсний сав газрын ашиглалт, зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сонирхож байгаа ажээ. Үүнээс гадна Оросын Төрийн өмчит “Ростех” компани, “Шенхуа” групптай хамтран хэрэгжүүлэх Огоджины нүүрсний ордын төсөл багтсан байна. Төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд нүүрс боловсруулах технологийг нэвтрүүлэхээр 2 улсын нүүрсний салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн баримт бичигт тусгажээ.

Э.Од