Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Коксжих нүүрсний зах зээл ирэх онд тогтворжиж магадгүй

Коксжих нүүрсний гол тоглогчдын нэг Ванкуверт төвтэй “Teck Resources” компани энэ оны 3 дугаар улирлын тайлангаа гаргасан байна. Тус компанийн захирал Дон Линдсэй өнгөрсөн улиралд тус компани 75.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан тухай мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 орчим хувиар буурсан үзүүлэлт бөгөөд коксжих нүүрсний үнэ суларсан болон зэс үйлдвэрлэл хумигдсантай холбоотой ажээ.

Одоогийн байдлаар коксжих нүүрс ханш сүүлийн 7 жилийн доод үнэд хүрч нэг тонн нь дунджаар 120 ам.доллар хүрэхгүй байгаа нь компаниудын 30 гаруй хувийнх нь тухайд ашиггүй ажиллах нөхцөл бүрэлдсэнийг Дон тодотгожээ. Энэ нь нийлүүлэлтийн илүүдэл болон гол худалдан авагч Хятадын хэрэглээ буурсантай холбоотой юм. Иймд цаашид олборлогч компаниуд нэмэлт таналт хийх магадлал өндөр ажээ.

Тийнхүү таналт явагдахын хэрээр одоогийн суларч буй зах зээлийн байдал ирэх оны хоёрдугаар хагас гэхэд сэргэнэ гэж тэрбээр үзэж байна. Гэхдээ нийлүүлэлт нэмж 10-15 сая тонноор танагдсан тохиолдолд гэдгийг Дон онцолжээ.

Энэ жилийн байдлаар зах зээлийн эрэлт тааруу байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний экспортын зах зээлээс 25 сая тонн бүтээгдэхүүн хасагдах төлөв аль хэдийнэ гараад буй ч компаниудын хувьд ердөө 7 сая тонны таналтыг л бодитоор хэрэгжүүлжээ.

Б.Төгс