БНХАУ-ын Засгийн газар дотоодын төмөр замын шинэ 3 шугам байгуулахад 40 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэхүү төсөл нь тус улсын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороогоор батлагдсан байна. Шинээр баригдах төмөр замуудын бүтээн байгуулалтын ажил 5 жилийн хугацаанд үргэлжлэх аж. Төслийн төлөвлөгөөний дагуу 1.8 мянган км төмөр зам нь ӨМӨЗО-ны Ордос хотыг Хятадын зүүн хэсгийн Цянси мужийн Циан төвтэй холбох гэнэ.
Уг төмөр замаар нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Шанси мужийг Хэбэй мужтай холбох 137 км төмөр зам болоод 402 км төмөр замын шугам нь Түвдийн өөртөө засах оронд тус тус баригдах бөгөөд зорчигч тээврийн зориулалттай юм. Хятад улс нь 2020 он гэхэд Энэтхэг, Непал болон Бутан улсын хил хүртэл төмөр зам байгуулахаар төлөвлөж байна.
Э.Од