2014 оны эхний 10 сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолтын хэмжээ 287.34 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.03%-иар буурсан үзүүлэлт аж. Мөн хугацаанд 127.84 сая тонн нүүрс гадаад зах зээлд нийлүүлснээр экспорт 9.62%-иар өсчээ. Харин дотоодын зах зээл дэх нийлүүлэлт 5.4%-иар буурч, 135.55 сая тонн болсон байна.
Оросын нүүрсний экспортын гол зах зээл нь Азийн орнууд болох Хятад, Япон, Өмнөд Солонгос улс юм. Тус улс нь ирээдүйд нүүрсний олборлолтоо 350 сая тоннд хүргэж, экспортын хэмжээгээ 200 саяд хүргэхээр төлөвлөжээ. Нүүрсний арвин нөөцтэй Орос улс нь БНХАУ-тай нүүрсний салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг 10 дугаар сарын 30-нд байгуулаад буй. Хөтөлбөрийн хүрээнд “Евраз”, “China Сoal” компаниуд Тувагийн Межгейн орд, “Шенхуа” корпораци Элга, Огоджин, Зашуланскийн ордуудын төслүүдэд хамтран ажиллахаар болсон юм.
Э.Од