Киргиз улс дотоодын эрчим хүчний хямралтай холбогдуулан Засгийн газраас нүүрсний үнийг төрийн хэмжээнд зохицуулахаар болжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Жоомарт Отонбаев мэдэгдсэн байна. Узбекистан нь Киргизид байгалийн хий нийлүүлэлтээ зогсоосны улмаас тус улсын 60 мянга гаруй айл өрх эрчим хүч, дулаангүй болоод байгаа ажээ.
Ийм хүнд нөхцөлд Киргиз улс хүйтний улиралд цахилгаан дулаан хангамжаа түр зогсоож, айл өрхүүдийг түүхий нүүрс түлэх нөхцөлөөр хангахаар ажиллаж байна. Дотоодын зах зээл дэх нүүрсний үнэ нэмэгдэхээс сэргийлэн тус улсын Засгийн газраас тогтоосон тодорхой, ижил үнээр нүүрсийг алслагдсан болон төвийн бүс нутагт ялгаагүй үнээр худалдахаар болжээ. Төрийн энэхүү зохицуулалт нь Киргизийн Үндсэн хуулийн дагуу 90 хоног үргэлжлэх гэнэ.
Киргиз улс нүүрсний нийт хэрэгцээнийхээ 70%-ийг Казахстан, ОХУ-аас импортолдог. Нүүрс олборлолтын хувьд 2011 оны байдлаар 800 мянган тонн байсан бол 2013 онд 1.4 сая тонн болон нэмэгджээ. Тус улсын нүүрсний нийт нөөц 30 тэрбум тонн аж.
Э.Од