Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГШХО 977 сая доллараар буурав

Монголбанкнаас энэ оны эхний 9 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 697.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ оржээ.

Өмнөх оны эхний 9 сард нэг тэрбум 675.1 сая ам.долларын ГШХО орж байсантай харьцуулахад 977 сая доллар буюу 59%-иар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн эхний 9 сард дунджаар 186.1 сая долларын ГШХО орж байсан бол энэ оны эхний 9 сард сард дунджаар 77.5 сая долларын ГШХО орж байна.

Харин 2012 оны эхний 9 сард 3 тэрбум 818.4 сая долларын ГШХО орж байсантай харьцуулахад энэ жил 82%-иар буурсан байна.

Эхний 9 сарын урсгал тэнцэл 905.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 63%-иар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 129%-иар буюу 1475.7 сая ам.доллараар буурч, 335.6 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн хэмээн Монголбанкны мэдээнд дурдсан байна.

С.Болд